О.Энх-Эрдэнэ: Хэзээ ч мартахгүй гайхалтай туршлага боллоо

“Mongolia’s Got Talent” 2016 шоуны ялагч О.Энх-Эрдэнэ “CBS” телевизийн шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд эхний шатанд өрсөлдөж “Amarillo by Morning” хэмээх дууг дуулж алмайруулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ.Тэгвэл энэ сарын 20-ны өдөр О.Энх-Эрдэнэ Энэтхэг улсаас оролцож буй 11 настай төгөлдөр хуурч ч Лидиан Надхасварамтай өрсөлджээ.

О.Энх-Эрдэнэ Жош Тернерийн “Your Man” дууг дуулсан бол Лидиан Моцартын “Turkish March”-ийг нүдээ боон тоглож шүүгчдийг гайхшруулав. Шүүгчдээс өгсөн үнэлгээгээр Лидиан О.Энх-Эрдэнээс 10 оноо илүү авч дараагийн шатанд орох эрхтэй болжээ.

Харамсалтай нь Монгол Улсаа төлөөлөн оролцсон О. Энх-Эрдэнэ  шоуны дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй болж  хасагдлаа. 

О.Энх-Эрдэнэ өөрийг нь дэмжсэн  дэмжигчиддээ хандан ““The world’s best” шоунд баярлалаа. Хэзээ ч мартахгүй гайхалтай туршлага боллоо.Намайг дэмжсэн  бүх дэмжигчиддээ баярлалаа. Энэ бол зөвхөн эхлэл” гэв.

 


 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Б.Ууганбаяр:Эр хүн цаг барьдаг, хэлсэндээ хүрдэг, худал хэлдэггүй байх ёстой

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 104 жилийн ой өнөөдөр /2025.03.18/ …