Ц.Баасандорж: АТГ талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай саатуулагдаж байхдаа амиа алдсан Л.Бямбаагийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Баасандорж АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Ц.Баасандорж”АТГ талийгаачийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан. Ингэхдээ хуулийн дагуу 24 цагийн дотор шүүхэд мэдэгдэх ёстой байсан. Гэтэл хоёрдугаар сарын 23-ны орой шүүхийн шийдвэр гараагүй байхад Урьдчилан саатуулах төвд хорьсон.Баасан гарагийн өглөө АТГ-ийнхан талийгаачийг авчраад нэг өрөөнд бүтэн өдөржин суулгасан. Бидэнд байгаа мэдээллээр АТГ-ын комиссар, ахлахууд талийгаачийг дарамталсан.

АТГ-ын зүгээс талийгаачийг авлига өгч байгаад баригдсан гэж ярьж байна. Шүүхээр гэм буруутай эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад нийгэмд хэрэгтэн гэж харуулах зохисгүй.Хүний амь насыг хохироосон АТГ-ын ажилтнуудад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хэрэгтэй.

Бидэнд байгаа мэдээллээр талийгаачид хоол цай ч өгөлгүй бүтэн өдөржингөө байцаасан гэсэн асуудал яригдаж байгаа.Гэрээслэлийн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хамгийн ойлгомжтой зүйл гэвэл АТГ хүссэн хүнээ баривчилж хуульгүй ажилладгаас болж нэг хүний аминд хүрлээ. АТГ бол цагдаагийн даргыг шалгадаг байгууллага. Цагдаагийн байгууллага АТГ-ын хуульт бус ажиллагааг шалгана гэдэгт эргэлзэж байна. Тийм учраас хэргийн харьяаллыг өөрчлүүлэх асуудлыг бид тавьж байгаа” гэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …