“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Тооцоогүй тоглоом”, “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц” зэрэг киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дараагийн уран бүтээл “Тэнгэрээс буусан од”. “Хайр бол зүрхний чанадад орших агуу их уучлал юм” хэмээх шинэ уран бүтээлийн дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, дуучин Ж.Отгонжаргалтай хослон дуулсан юм.
Тэгвэл киноны хоёр дахь дууны аяыг урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, үгийг хөтлөгч, яруу найрагч П.Одгэрэл нар бичиж “Мотив” хамтлаг болон кино зохиолыг бичсэн Г.Бямбасүрэн нар хамтран дуулсан байна.