Кристина Паэз 4 жилийн өмнө эгэл жирийн л эмэгтэй байж. Эгэл жирийн гэдэг нь тэр дундаж биеийн жинтэй бусдын л адил ажиллаж, амьдардаг байсан гэсэн үг.
Гэтэл Кристинад нэгэн харамсалтай үйл явдал тохиолдож хүүхдээ алдсан байна. Ингээд л тэр сэтгэл гутралд орж бялуу болон амттан маш ихээр идэх болжээ. Кристина ч энэ бүгдийн дүнд 280 кг жинтэй болсон байна.
Гэвч тэр одоо турах ямар ч хүсэлгүй байгаа бөгөөд идэхээ зогсоохгүй, дахин жин нэмсэн ч сэтгэл зовохгүй гэсэн бодолтой байгаа ажээ. Өдгөө хүн төрлөхтөн хэт таргалалтыг сүйрэл хэмээн үзэж, жингийн илүүдэлд орохоос сэргийлж байхад Кристина өвчин болсон таргалалтаасаа огтхон ч айхгүй байгаа нь хачирхалтай юм.
Магадгүй хүмүүс хэт сэтгэл гутралд автсан үедээ өөрсдийгөө ийнхүү золионд гаргадаг байх…