“The World’s Best” шоунд 12 настай Энэтхэг хүү түрүүлжээ

АНУ-ын “CBS” телевизийн шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоу өндөрлөж, шилдэг оролцогчоор төгөлдөр хуур хөгжим тоглодог 12 настай Энэтхэг хүү Лидиан Надхасварам  тодорч, нэг сая ам.долларын эзэн боллоо.

Шоуны хамгийн хүчтэй оролцогчдын нэг Казакстаны дуучин Димаш Кудайберген финалын шатны үзүүлбэрээ үзүүлснийхээ дараа өөрийн хүсэлтээр тэмцээнээс гарч байгаагаа зарлажээ.

Дуучин Димаш “Үнэхээр гайхалтай байлаа. Шүүгчдэдээ баярлалаа. Та бүхний өмнө өөрийн үзүүлбэрээ үзүүлнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн хэрэг. Өнөөдөр би маш гайхалтай авьяастай хоёр хүүтэй өрсөлдөж байна. Тиймээс намайг энэхүү тэмцээнээс албан ёсоор, өөрийн хүсэлтээр гарахыг минь зөвшөөрөхийг хүндэт шүүгчдээсээ хүсч байна” гэж хэлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …