Залуу дуучин Г.Мөнх-Амьдрал өнөө цагийн нийтийн дууны урлагт Зүрхний дуулал, Хайрын цас дуунуудаараа хүч түрэн гарч, нийтийн дуу сонирхогч залуусын зүрх сэтгэлийг хөдөлгөж буй. Дуулсан дууныхаа аялгууг нь өөрөө зохиодог, тэшүүрийн спортын мастер гээд урлаг, спортын авьяастай залуу юм. Тодруулбал, Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин тэшүүрийн спортын ОУХМ /олон улсын хэмжээний мастер/ цолтой Монгол улсын рекорд амжилтыг 38 удаа шинэчлэн тогтоосон хүн төрлөхтөний их наадам өвлийн Олимпын наадмаас бусад бүх тэшүүрийн олон улсын тэмцээнд Монгол улсын нэрийн өмнөөс оролцож шорт-трекийн төрөлд олон улсын тэмцээний анхны медалийг эх орондоо авчирч байсан ажээ. Түүний энэ амжилтуудыг үнэлж Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан гэдэг.
Өдгөө тэшүүрийн спортоо орхисон залуу дуучны маань нэгэн шинэ уран бүтээл олны хүртээл болж эхэллээ. Тодруулбал, бүх зүйлээрээ анхдагчид болсон Булган нутгийн шинэ дууны аяыг зохиож өөрөө дуулсан бол үгийг Я.Гэрэлчулуун бичжээ. Мөн зөлуу дуучин “Зүрхний дуулал” нэртэй шинэ цомгоо тун удахгүй хэвлүүлэх гэж байгаа гэнэ.