Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд ажил үйлсээрээ бусдаас ялгарч, гэрэл гэгээтэй, сайн сайнхан амьдарч байгаа явдал цөөнгүй бий. АНУ-д амьдардаг IT чиглэлийн “Аmetros solutions” компанийн хэсэг залуус өнөөгийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон ухаалаг гар утасны ватерей амархан дуусдагыг ажиглаж, энэ чиглэлд 2 жилийн өмнөөс судлагаа хийж, саяхнаас гар утасны кейс буюу гаднах корпуст суурьлиулсан утасгүй цэнэглэгч зохион бүтээжээ. Энэ талаар “Аmetros solutions” Bloomberg mongol телевизд өгсөн ярилцлагадаа энэхүү төсөл нь бодит ажил болж хэрэгжиж эхэлснийг танилцуулаад, АНУ-ын зах зээлд нэг бүрийн үнэ нь 80 USD-аар борлуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар та бүхэн доорх зураг бичлэгээс дэлгэрэнгүй үзнэ үү.
ugluu.mn