Ц.Элбэгдорж: Х.Баттулга зорилгынхоо тал хувийг биелүүлчихлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж шүүх, прокурор, АТГ–ын дарга нарыг солих хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох вэ, болохгүй вэ гэдгийн тод ойлгуулах хүн Х.Баттулга. Энэ урилгыг аваад үгүй гэж хэлэхээр ирлээ. Ээлжит хичээлээ заах гэж байна. Хэн Монголд Ерөнхийлөгч байхын вэ. Хэн байхгүй гэдэгт. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай зөвлөл болж хувирлаа.

Шударга ёс, хуулийн засаглалыг сонгож хэрэгжүүлж болохгүй. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, зовоож, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө өнөөгийн Хууль зүйн сайт уучлалт гуйх ёстой. Энэ албан тушаал хашиж байх ёсгүй.Үндсэн хуулийн цэцээс хууль зөрчсөн, хэрэг үйлдсэн гэж огцорсон хүн шүү дээ. Тиймээс энэ албан тушаалыг хаших ёсгүй.

Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан ажлаа хийх хэрэгтэй. Ерөнхийлөгч болохоороо л шууд цоо шинэ хүн болчихдоггүй юм.

Өнөөдөр манай хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг унагах байдал руу орж байна. Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан дээр. Одоогоор хууль шүүхийн байгууллагыг нам, үйлдвэрчин, ам, хэвлэл байхгүй байна. Уг нь Монголын хууль шүүхийн байгууллагад ахиц дэвшил гарч байсан юм шүү гэдгийг хэлэх ёстой. Монголын хууль, шүүхийн байгууллагын нэр хүнд 16 хувь байсан бол 64 хувь болж өссөн үе бий.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэзээ таны оймс гозолзох бол?

-Би Н.Энхбаярт уучлалт үзүүлснээ маш сайн санаж байна. 2013 оны наймдугаар сарын 1-нд уучлалт үзүүлж байсан. Энэ тоог санахаар надад эвгүй байдаг юм. Яагаад гэхээр наймдугаар сарын 2-нд миний ээж бурхан болсон. Нэг өдрийн өмнө Н.Энхбаярт уучлалт үзүүлсэн байдаг юм.

Хэн ч, ямар ч албан тушаалтай бай хууль шүүхийн байгууллага дуудсан цагт очих ёстой гэж боддог. Хүн эмчид үзүүлэх гээд явахдаа усанд ороод явдаг. Сонгуулиа өгөх гэж байхдаа бас хамгийн гоё хувцсаа өмсөөд очдог. Иймээс хууль шүүхийн байгууллага дуудахад хүндэтгээд очих ёстой.
Н.Энхбаярыг хуулийн байгууллага 12 удаа дуудсан. Тэгээд ирэхгүй болохоор нь тийм баривчилгаа хийсэн байдаг юм.

-С.Зоригийг хөнөөсөн хэргийн дуулиан үргэлжилж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Хүн амины хэрэг хоёр шаттай байдаг. Нэгд, алуурчныг олох. Хоёрт, захиалагчийг олох. Энэ хэргийг би гурван шаттай гэж хардаг. Тэр гурав дахь шат нь энэ хэрэг ямар шалтгаанаар илрэхгүй байсан гэдэг асуудал байгаа. Харин одоо дөрөв дахь шат гэж гарч ирж байна. Энэ нь Ц.Нямдоржийн хийж буй ажил. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид амьд байгаа. Зөвөөр шийдэгдэнэ гэдэгт ч эргэлздэггүй.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай зөвлөл болж хувирсан

-Таныг шударга бусын хонгил гэгчийг үүсгэсэн гэдэг. Үүнийг нураахаар ҮАБЗ-өөс шийдвэр хүртэл гаргалаа. Энэ талаар та байр сууриа хэлнэ үү?

-Энэ асуудал өнөөдөр батлагдахгүй юм гэхэд дараа дахиж орж ирэх байх. Парламентын сонгуулийн өмнөх хавар ингэж л эхэлдэг. Хууль зүйн сайдын хийж байгаа үйлдэл нь өөрийн улс төрийн хугацаагаа л сунгах гэж байгаа хэлбэр. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай зөвлөл болж хувирсан.

Шударга бусын хонгил гэдэг чинь таван жил үргэлжилж байгаа кино. Урьдаас төлөвлөсөн ажил. Монголын төрийг гартаа авна, ард иргэдэд айдас хүйдэс бий болгоно гэх мэтээр төлөвлөснөө хийж байна.

Ц.Элбэгдорж өөрөөс нь илүү шударга бус хүн байх ёстой, өөрөөс нь илүү хулгайч байх ёстой, өөрөөс нь илүү муу хүн байх ёстой гэж л харагдуулах гэж хичээж байна.

-Та Б.Хурц гэдэг хүнтэй ямар холбоотой юм бэ?

-Б.Хурц гэдэг хүнтэй Ерөнхий сайд байхдаа ажил үүргийн шугамаар хамтарч ажилладаг байсан.

-Шүүгчийг хэн шүүх вэ, прокурорыг хэн шүүх вэ. Хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийг хэрхэн хийвэл оновчтой вэ?

-Өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлэх ёстой байсан юм.. Би 11 хууль санаачилсан. Үүнээс 7 хууль батлагдсан. Засах шаардлагатай зүйл байвал түүнийг хуулийнхан нь л шалгах ёстой. Хэн нэгэн албан тушаал хэрэг хийсэн бол түүнийг улс төрчид шүүхгүй.

-Л.Гансүхийг шударга бусын хонгилоор чирсэн гэж ярьдаг?

-Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон. Та нар тухайн үеийн шүүх хурлын бичлэгүүдийг олж үзээрэй. Өөрөө буруутай байж, дараа нь хуулийн байгууллагаа буруутгаж, нэр хүндийг нь унагааж болохгүй.

ҮАБЗ хуралдсан шалтгаан яриад байна. Нэг аюултай бичлэг байгаа гээд байна. Тэр улс нь хилсээр өндөр ял авсан гэж. С.Зоригийг хэн хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан. Тэр бол С.Зориг өөрөө юм. Би ингэж боддог. Өнөөгийн хууль зүйн сайд бол С.Зоригийн аллагыг хийсэн хүмүүсээр бахархдаг хүн байхгүй юу.

Ц.Элбэгдоржийг нэг хүн хөнөөлөө гэж бодъё. Тэгвэл Ц.Нямдорж алуурчныг олохоор чин сэтгэлээсээ явах уу? Ц.Нямдорж бол 1990 оны үед өнөөдөр намайг харааж байгаа шигээ С.Зоригийг элдвээр хэлж байсан хүн.

Өнөөгийн Ерөнхийлөгч гарч ирэнгүүтээ өөртэй нь нийцэхгүй хүмүүсээ огцруулсан. Засгийн газрыг унагаагаад өөрийн Засгийн газрыг бий болголоо. УИХ-ын нэр бүр дээр асуудал үүсгэлээ. Бүгд баригдчихсан улс. Дараагийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ тэр гурван хүн л шийднэ.

Шинэ хууль оруулж ирж байгаад батлагдсан эсэх нь нэг их сонин биш. Х.Баттулга зорилгынхоо тал хувийг биелүүлчихлээ. Учир нь хууль, шүүхийн байгууллагынханд айдас төрүүлчхэж байгаа юм. Дуртай үедээ томилно, дургүй үедээ чамайг солиод өөрийнхөө хүнээ томилно шүү л гэсэн санаа шүү дээ.

Засгийн газраа халаасандаа хийчихлээ, Улсын Их хурлаа халаасалчихлаа, хуулийн байгууллагаа ч халаасандаа хийж байна. Одоо дөрөв дэх засаглал буюу сэтгүүлч, хэвлэл мэдээлэл рүү явж байна.

Эрдэнэс Тавантолгой компани 800 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Тэд үүнийг хувааж авах уралдаан хийж байна. Хэн нь илүү мөнгө авах вэ гэдгийн төлөө л байгаа.

-“Баянгол” зочид буудлаас Х.Баттулгатай холбоотой нэлээд бичиг баримт хураасан. Хэсэг шуугиад чимээгүй болсон. Энэ талаар?

-Ерөнхий прокурор нь санал тавьснаар тэр албан тушаалтныг нь түдгэлзүүлдэг байсан бол асуудал хөнгөн байсан. Манай хуулийн дутагдал өндөр албан тушаалтныг шалгахаар бүрэн эрхийн асуудал яригдаг. Тухайн УИХ-ын гишүүн байхдаа хууль, шүүхийн байгууллагаас зугтаж явсаар байгаад Ордонд ороод суучихлаа.

-Уран зургийн асуудал юу болсон бэ. Үнэхээр таны зургууд дунд алга болсон зураг байсан юм уу?

-Их Тэнгэрт амьдарч байсан гэрт албаны нэг ч зураг байгаагүй. Таарсан байж магадгүй гээд есөн зураг авч явсан гэсэн. Тэр зураг нь 2008 онд зураг цуглуулагчид ирсэн зураг байгаа. Би өмнө нь 100 зураач, 100 зураг гэдэг үзэсгэлэн гаргаж байсан. Миний мөрөөдөл Монголдоо зургууд цуглуулаад, галерей байгуулж үлдээе л гэж бодсон. Уран зургийн галерей хувиар зураг цуглуулдаг хүмүүс босдог юм.

Ц.Элбэгдорж Ардчилсан нам руу орвол газар хөдөлж дайн болох байлгүй дээ

-Эрдэнэтийн 49 хувийн асуудалд нэр нь холбогдоод байгаа Ц.Пүрэвтүвшин танай хүргэн мөн үү?

-Ц.Пүрэвтүвшин гэж хамаатан мэдэхгүй. Миний ээж найман хөвгүүн өсгөж хүмүүжүүлсэн. Манай хамаатан болох 120 гаруй хүн цугласан. Тэр хүн дотор ийм нэртэй хүн байгаагүй.

-Н.Алтанхуяг таныг нэр хүндэд халдсан гээд тэрбум төгрөг нэхэмжилсэн байгаа?

– Надаас тэрбум төгрөг нэхэмжилсэн гэсэн. Одоо би тайлбараа өгнө.

-Намын гишүүнчлэлээ сэргээсэн үү. Дахин улс төрд орох уу?

-Би улс төрөөс ангид байхыг хүссэн. Хэрэв намын гишүүн болсон би магадгүй нэг газрын дарга болчихсон байхыг үгүйсгэхгүй. Харин би тэрийг хүсээгүй. Улсдаа илүү хэрэгтэй зүйл хийе гэж л бодсон.

-ШХАБ-д элсүүлэх нь Ерөнхийлөгчид ямар ашигтай вэ?

-Ямар ч ашиггүй. Монголд ашиггүй.

-Одоо та Монгол Улсын жирийн нэг иргэн болсон. Иргэний хувиар санааг тань зовоож буй ямар асуудлууд байна вэ?

-Өнөөдрийн болж буй үйл явцыг ингэтлээ дордоно гэж бодоогүй. Үүнд санаа зовж байна. Монголд нэг муу хүн байна гээд Монголоо “шатааж” болохгүй.

Тэр муу хүн нь Ц.Элбэгдорж, түүнийг дарж авъя гээд бүхэл бүтэн институтээ устгах болохгүй л дээ. Үүнд санаа зовоож байна. Нэг хүнээс болж нийт тогтолцоогоо үгүй хийж болохгүй. Үүнээс илүү хамгийн их санаа зовоож байгаа зүйл нь Улаанбаатарын хөрсний бохирдол, утаа. Хэрэв үүнийг шийдвэрлэхээр хамтарч ажиллая гэвэл би бүх цагаа зарцуулна гэж боддог. Утааны комисс гэж байгуулаад Н.Алтанхуягийг даргаар томилчихвол гэж боддог. Н.Алтанхуяг эхлүүлсэн ажлаа дуусгахын төлөө явдаг хүн.

-Эрх барьж байгаа нам болоод Засгийн газрын хийж байгаа ажлын талаар?

-Хоёр намын хоорондын хэрүүл Монголын цагийг шатааж байна. Ингэж хэрэлдэж хэмхэлдэж суухын оронд эдийн засгаа өөд нь татах талаар ярилцаж байх ёстой. Гэтэл шударга ёс яриад хэрүүл хийгээд байх юм. Ц.Элбэгдорж Ардчилсан нам руу орвол газар хөдлөх дайн болох байлгүй дээ. Ц.Элбэгдоржийг дарж авахын тулд Монголоо шатааж болохгүй л баймаар юм даа.

Н.Алт

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …