Цаг хугцаа бол хүний зохиосон зүйл юм. Маргааш идэх өвсөө нөөцөлж байгаа үхэр гэж байдаггүй. Өчигдөрийн унасан навчистаа харамсан найгах модод гэж үгүй. Хүнээс бусад бүх зүйлд цаг хугцаа гэж үгүй. Тэд байнга одоод л байдаг. Олдвол идчихээд олдохгүй бол эвлэрээд байж л байдаг. Тэдэнд ирээдүйд яах бол гэсэн санаа зовинол байдаггүй. Цаг нь ирсэн болохоор л навчис хагдарна. Цаг ньболохоор л цэцгэс дэлбээлнэ. Цэцэг ургахыг хурдасгах боломжгүй. Бүх зүйлс цаг хугцаанаас ангид хамааралгүй оршиж байдаг. Тэд байнга энэ мөчид л байдаг.
Маргааш хэзээ ч ирдэггүй. Маргааш байнга байж л байдаг. Маргааш гэж маргаашын өнөөдөр. Өчигдөр хэзээ ч ухардаггүй. Өчигдөр байж л байсан. Өчигдөр гэж өчигдөрийн өнөөдөр. Өнөөдөр л харин байнга байж байдаг. Гэтэл бид маргаашид санаа зовож, өчигдөрт харамсаж өөрийгөө маш ихээр зовоодог. Нийгэм цаг хугцаагаар хүнийг дарамталдаг. Бүгд л яарч бухимдсан хүмүүс, бүгд л цагаа харсан хүмүүс болгочихсон. Бүгд л амралтын өдрөө хүлээсэн, ажил тарахаа хүлээсэн хүмүүс болгочихсон. Цаг хугцаагүйгээр энэ нийгэмд амьдрах боломжгүй болгочихсон. Нийгэм хүмүүсээс одоог хулгайлчихсан. Зөвхөн одоо гэж л цаг байдаг.
10 жил 1000 жил хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй. Бүгд одоо. Одоогоос өөр ямар ч цаг хугцаа байдаггүй. Үүнийг л та мэдэрвэл таны зовлонгын ихэнх нь зүгээр л таны өөрийн таны тархи зохиосон зүйл юм байна гэдэгийг та ухаарна. Одоод ямар ч зовлон байдаггүй. Зовлон ирээдүйд хэд их зовсоноос өнгөрсөнд хэт ир харамссанаар л үүсдэг.