Жаргалант тосгоны  хүүхдүүдийн баяр хөөр

“Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн  байгууллагаас жил бүр уламжил болгон  “Бяцхан зүрхний баяр хөөр-Би мисс найзтай” сайн үйлсийн аянг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад “Бяцхан мисс-2019”  Улсын уралдаант тэмцээний шилдэг 42 оролцогч охины эцэг эхийн төлөөлөл  нэгдэж  СХД-ийн 21-р хороонд байрлах Жаргалант тосгоны зургадугаар хэсгийн 15 өрхийн 42 хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Энэ үйл явдлаас бэлтгэсэн фото сурвалжилгаа хүргэе.


Охидын эцэг эх таван шард байрлах Оргил супермаркетаас хүүхдүүдэд өгөх гарын бэлэг болон тэдний гэр бүлд хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн худалдан авч  Жаргалант тосгоныг зорьсон юм.

Зам бартаа эхтэй байснаас болж багагүй ядарсан ч Жаргалант тосгонд ирлээ. Гэвч ирсэн даруйдаа биднийг хүлээсэн хүүхэд багачуудыг хараад замын ядаргаагаа мартаж сайн үйлсийн аяны  үйл ажиллагаандаа  яаравчлан орсон юм.

Эцэг эхчүүд “Шинэ ертөнц,” “Милан”, “Солонго”, “Гоё ертөнц” зэрэг таван  баг болон хуваагдаж, тусламжаа үзүүлэв.

Энэ үеэр  “Бяцхан мисс-2019” тэмцээний оролцогч А.Төгсгоо охины  ээжийн сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр “Бяцхан мисс охид” төрийн бус байгууллагаас “Бяцхан мисс” тэмцээнийг 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тэмцээний хоёрдугаар шатанд шалгарсан 42 бяцхан охин маань үеийнхээ найзуудыг баярлуулахаар Жаргалант тосгонд ирээд байна. Хүүхэд баярлуулах буянтай ажил хийж байгаа даа  эцэг эхчүүд бид ч бас маш их баяртай байна. Өнөөдөр хүүхдүүдээ баярлуулж, гарын бэлэг гардуулахаас гадна хүүхдийн амны хөндийн үзлэгт хамрууллаа” гэв.

“Бяцхан мисс-2019” тэмцээний оролцогч “Сэргэлэн найзууд” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн сурагч О.Номинжин“Өнөөдөр үеийн найзууддаа баярлуулж байгаадаа баяртай байна” гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

СХД-ийн 21-р хороонд байрлах Жаргалант тосгоны  нарийны зургадугаар хэсэгт сургуулийн өмнөх насны  60 гаруй , сургуулийн насны 130 гаруй хүүхэд амьдардаг. Мөн СХД-ийн 21 хорооноос 20 гаруй км алслагдвал газар байрладаг аж.

Өнөөдрийн хүмүүнлэгийн аянд амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг хамрагдлаа. “Бяцхан мисс охид” ТТБ-ынханд маш их баярлалаа. Хаврын тарчиг үед манай хэсгийн 14 өрхөд тодорхой хэмжээний туслалцаа дэмжлэг үзүүлж, өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэн явдалд баярлалаа. Цаашид хүүхдүүдийн ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж  Жаргалант тосгоны  хэсгийн ахлагч Д. Гантөр хэлэв.

Хүүхэд хүүхэдтэйгээ уулзаж инээд хөөр бэлэглэсэн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан  эцэг эхчүүд болон хүмүүнлэгийн тусламж авсан хүүхдүүд, тэдний эцэг эх  сэтгэл өндөр байгаагаа энэ үеэр онцлон хэлж байлаа.

Мөн тус аянд “Дэлхийн бяцхан мисс”  тэмцээнд оролцох эрхээ авсан С.Номин-Эрдэнэ охин оролцлоо.

Г.Нараа 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …