Дуучин Д.Болдод зориулан контемпорари бялуу хийжээ

“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдод зориулан хийсэн шинэ загварын  Contemporary- контемпорари бялуу сошиалд олны анхаарлыг татаж байна.

Sweet Kitchen” фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн хийсэн бялууныхаа тухай тайлбарлахдаа “ Амтат бялууны оройг тусгайлан хэлбэрт оруулсан шоколадаар чимэглэсэн ба нарийн гар ажиллагаагаар өө сэвгүй хурц ирмэгийг гаргаж өгсөн. Энэхүү бялуу нь нимгэн кремтэй минимал өнгө төрхийг илтгэсэн гэдгээрээ онцлог” гэв.

Авьяаслаг Б.Тэмүлүн бүсгүй “Камертон” хамтлагийн гуравдугаар сарын 8-нд хийсэн “Хайр” тоглолтын хүлээн авалтад өөрийн гарын бялууг хийж өгсөн байна.


Түүний хийсэн зарим бялууны зургийг сонирхуулж байна.

 

Зургийг https://www.facebook.com/Sweetkitchen.mn/

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …