Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээс хоёр дахь асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлж шийдүүлжээ.
Тодруулбал, бүх шатны төрийн албан хаагчид, төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрвээ ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцох аж.
Энэ талаар ЗГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр”Төрд ажиллаж буй хэнбугай ч мөрийтэй тоглох, казино тоглосон тохиолдолд хариуцлага тооцохоор шийдвэрлэв. Иргэд, олон нийтийн хяналт үүнд чухал гэдгийг Ерөнхий сайд холбогдох сайд нарт үүрэг болголоо.