Монгол, Хятадын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хурал болж байна

Монгол, Хятадын уул уурхайн ханган нийлүүлэгчдийн анхдугаар хурал Эрээн хотод болж байна. Олон улсын хурал-үзэсгэлэн гэсэн статустай нээгдээд буй уг арга хэмжээнд Хятадын талаас 150 орчим компани оролцож байна.

Монголын талаас Шивээ-Овоо, Эрдэнэт Үйлдвэр, Монполимет, Тавантолгой ХК, Баян-айраг, Энержи Ресурс, Хера Эквипмент зэрэг 50 компанийн төлөөлөгч хүрэлцэн иржээ.

Монгол Улс, Хятад улсын дарга нарын уулзалтын дараа хоёр орны уул уурхайн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд энэхүү анхдугаар хурлыг зохион байгуулжээ. Уул уурхайн үндэсний ассоциацийн тэргүүн Д.Дамба “Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт” сэдвээр өчигдөр илтгэл тавилаа. Хоёр улсын бизнес эрхлэгчдийн эхний уулзалт уул уурхайн ханган нийлүүлэлтийн хүрээнд ийнхүү явагдаж байна.

ww.mongolianminingjournal.com
www.journalism.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …