Ө.Энхтүвшин:“Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг Стандарт банкинд шилжүүлсэн

Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр /2019.04.05/  мэдээлэл хийлээ.  Шадар сайд Ө.Энхтүвшин “Английн шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээх царцаах, дэлхийн хэмжээнд харилцагч талын компаниудад мэдэгдсэн байсан. Энэ нь том асуудал үүсэх байсан. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол “Стандарт” банкны зүгээс гуравдагч этгээдэд 51 хувийг худалдаалах эрсдэл үүсээд байсан. Мөн үйлдэврийн удирдлагуудад гадаадад зорчуулахгүй байх, хөрөнгийг царцаах эрсдэл үүсэх байсан учраас ажлын хэсгийн зүгээс өрийг төлөх саналыг Засгийн газарт оруулсан. Ингэхдээ аль болох бага төлбөрийг төлөх ёстой гэж үзсэн. Эхний ээлжинд гадаадын өрөө төлөөд, дараа нь дотооддоо буруутай этгээдүүдээр төлүүлэх саналыг Засгийн газар дэмжсэн. Нөгөө тал шууд уулзахгүй байсан бөгөөд төлбөрөө төл гэдэг шаардлагыг тавьсан. Тиймээс АНУ-ын компанийг зуучлагчийг олж, яриа хэлэлцээр хийсэн. Хэлэлцээр удаан хугацаанд хийгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 40 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас гаргаж, Стандарт банкинд шилжүүлсэн. Одоо гадна талдаа асуудалгүй болсон учраас буруутай этгээдүүдээр энэ мөнгийг төлүүлнэ” гэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн”Эрдэнэт” үйлдвэрийн хувьд Эрсдлийн сан байсан. Эрсдлийн санг зохих журмын дагуу байгуулсан бөгөөд ийм хүндрэлтэй асуудлыг шийдэхэд тус нэмэр болсон. Үүнээс болж “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгөний бодлого, санхүүгийн ажиллагаанд сөрөг нөлөөлөл үүсгэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулна,  үйл ажиллагаанд догдолдол үүсгэхгүй” гэлээ.

Буруутай этгээдээр төлүүлэх асуудлыг шүүхээр шийдэж, эцэслэнэ

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө

-Стандарт банкны өр албан ёсоор төлөгдөж, дуусгавар болсон гэсэн үг үү?

-Тийм ээ. Гэхдээ энэ мөнгө бол зөвхөн “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан мөнгө дүнг шилжүүлсэн гэсэн үг. Тэр 160 гаруй сая ам.доллар бол Ш.Батхүүгийн өр.

-Ш.Батхүүгийн гарын үсэг хуурамч байсан эсэх асуудлыг шийдэх хуулийн байгууллагын шалгалт эцэслэгдээгүй байна. Энэ шийдвэрийг хүлээх боломж байгаагүй юм уу?

-Хүлээх боломжгүй. Өдөр бүр хүү, алданги нэмэгдээд байсан. Ингэсээр нэг мэдэхэд үйлдвэрийн тодорхой хувийг алдах эрсдэл үүсэх боломжтой байсан.

-40 сая ам.доллар бол бага мөнгө биш. Үйлдвэр өөрөө төрийн өмч, татвар төлөгчдийн мөнгө. Нэг хэсэг хүний хариуцлагагүй байдлаас болж үр ашиггүй төлбөр төлж байна. Хариуцлага тооцох уу?

-Буруутай этгээдээр төлүүлэх асуудлыг шүүхээр шийдэж, эцэслэнэ. Шүүх буруутай этгээдээр төлүүлэх ажлаа бид дотооддоо хийнэ. Хууль шүүхийн байгууллага шуурхай ажиллах байх.

-“Монголын зэс”корпорацийн захирал Ц.Пүрэвтүвшинд мөн бичиг ирсэн гэсэн. Энэ ямар утгатай бичиг вэ?

-Гуравдугаар сарын 1-ний өдрийн бичиг бөгөөд тухайн сарынх 8-нд нь ирсэн. Тэр бичигт 101 сая орчим ам.долларыг яаралтай энэ дансанд төл, төлөхгүй бол цаашид өр, хүү нэмэгдээд явна гэдэг бичиг тухайн үеийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон Ц.Пүрэвтүвшин нарт ирсэн.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …