Хотын захирагч “Зүүн баян рефайнери” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын төгсгөлд хотын дарга холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаварыг өгөхдөө Туул голын эрэг дагуу олгосон газар эзэмших эрхүүдийг цуцлахыг Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.

Мөн тухайн газар дээр ямар нэгэн барилга байгууламж барих эрхийг олгохгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгавар болголоо. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт хийж ажиллахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт үүрэг болголоо.

Түүнчлэн Туул голын эрэг дагуу газар шорооны ажил эхлүүлсэн Идэр интернейшнл ХХК, “Зүүн баян рефайнери” ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоохыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын удирдлагуудад үүрэг болгов. Мөн Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас иргэдэд зориулан барьсан орон сууцанд төрийн албан хаагчид өөрсдөө амьдарч байгаа байдлыг шалгаж, орон сууцыг чөлөөлүүлэх арга хэмжээ авахыг даалгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …