Өвөрмөц дүр төрх, хөдөлмөрч зан чанараараа бусдаас үргэлж ялгарч чаддаг “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука анх удаа кинонд тогложээ.
Авьяаслаг дуучин бүсгүй энэ сарын 5-нд “Corporate Convention Center”-т нээлтээ хийгээд удаагүй байгаа “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кино тоглосон байна.
Тэрбээр кинонд тоглохоос гадна “Hi Honey” уран сайхны киноны “Нүдээ л хий” дууг реппер Mrs.М-тай хамтран дуулсан байна.
Түүний тоглосон “Hi Honey” уран сайхны кинонд реппер Big Gee, “Гурван охин” хамтлагийн дуучин Ану, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, Э.Агиймаа нарын дуучдаас гадна жүжигчин М.Баярмагнай, Б.Баттөмөр, Б.Батмаа, У.Цогтбаяр, Б. Навяаа зэрэг уран бүтээлчид хамтран тогложээ.