Капитал банкны дампууралд “нэрвэгдсэн” 340 тэрбум төгрөгийг хэнээр төлүүлэх вэ?

Монголбанкнаас  “Капитал” банкийг албадан буулгах шийдвэрийг энэ сарын 8-нд  гаргасан. Уг шийдвэрээ танилцуулахдаа  “Капитал” банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй  болсон  учраас татан буулгаж байна” хэмээн Монгол банкнаас мэдэгдсэн билээ.  Гэвч одоогоор хичнээн иргэд хохирсон талаар нарийн мэдээлэл гараагүй байна.

Харин төрийн гэж нэрлэгдсэн татварын төлөгчийн 340 тэрбум төгрөг Капитал банкны дампууралд “нэрвэгджээ”. Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 135 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн 47 тэрбум, Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн  дөрөв, МУБИС-ийн  хоёр тэрбум төгрөг тус банкинд байршиж байжээ. Эдгээр  мөнгийг хэнээр төлүүлэх вэ?

Өчигдөр Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийж  Капитал банкны харилцах, хадгаламжийн данс эзэмшигчдийн нэхэмжлэлийг энэ сарын 22-ноос эхлэн хүлээн авна . Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоногийн хугацаатай байна гэдгийг мэдэгдсэн.

Мөн ”Капитал банк 2015 оны сүүлээр төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа алдсан байсан. Бид тус банканд шаардлага хүргүүлэн, өөрийн хөрөнгөө нэмэх үүрэг өгсөн ч заасан хугацаанд биелүүлэээгүй.

Энэ банкны чанаргүй зээл нийт зээлийн 80 хувьд хүрч өсөн, банкны хэвийн үйл ажиллагааг цаашид явуулах ямар ч боломжгүй болсон. Мөн бүтцийн өөрчлөлт хийх боломжгүй байсан байна. Мөн  өр төлбөр нь активаасаа хэтэрсэн байсан учраас нийтийн эрх ашгийг хангах зорилгоор албадан татна буулгах шийдвэрт хүрсэн гэдгийг хэлсэн.

Гэхдээ   банкны үйл ажиллагаа хэвийн бус байгааг харилцагчдаас яагаад нуув. Нөхцөл байдлыг ил болгож, иргэд болон харилцагч нарт мэдэгдэхгүй нууцалсан олны анхаарлыг татаж байна. Хэрэв нөхцөл байдлыг  ил болгосон бол  өнөөдөр олон иргэд хохирохгүй.

Н. Алт

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …