Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак,“Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян азиуд” “Нарниа” киноны продюсер Тим Коддингтон, “The Meg” киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан хүрэлцэн ирсэн билээ.
Энэ үеэр Холливудын уран бүтээлчдээс Монголын кино уран бүтээлчдийн ур чадварын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.
Шанхайн Олон Улсын кино наадмын шилдэг жүжигчин Витаяа Пансрингарм: “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар фестивальд өөрийн туршлагаасаа хуваалцахаар хүрэлцэн ирлээ.
Монгол, Тайландын уран бүтээлчид хамтарсан “DOZ entertainment”-ийн “ Элэг нэгтэн” уран сайхны кинонд Монголын жүжигчидтэй хамтарч тоглож байсан.
Берлиний олон улсын кино фестивалийн шүүгч, кино шүүмжлэгч Карло Антонио Жентил:Монгол кино олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой гэж харж байна. Нэг жишээ авахад Дижитал контент компани Монголын кино уран бүтээлүүдийг гаднын зах зээлд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэж байгаа. Ингэснээр уран бүтээлийг зөвхөн кино театрт үзэх биш, харин олон улсын зах зээлд киногоо борлуулах маш хялбар болж байгаа юм.Монгол зэрэг Азийн орнуудын кино зах зээл бүрэн тэлэх боломжтой гэж хардаг. Гэхдээ уран бүтээлийн сэдвээ зөвхөн дотоодын гэж харахаас илүүтэйгээр Холливуд контентоо экспортлох хэмжээнд сэтгэх хэрэгтэй. Учир нь киноны сэдвээ оновчтой сонгох нь хамгийн гол саад бэрхшээл гэж харж байна.
“Марко Поло-2, 3”,“Нарру” , “Төмөр хүн-2” киноны зохиолч Мэттью Вайт:Монголын кино жүжигчдийн авьяас үнэхээрийн гайхалтай. Жүжигчин Б.Амарсайхан, А. Баярцэцэг нартай “Марко Поло” кинонд хамтарч ажиллаж байсан. Ирээдүйд “Марко Поло” төслийг үргэлжлүүлж шинэ цувралыг бүтээх санаа надад үргэлж төрдөг.
“Аросаlурto” киноны гол дүрийн жүжигчин Руди Янгблад: Би Монгол киног үзэж байсан. Гэхдээ яаж сайн кино хийх тал дээрээ хэтэрхий анхаардаг юм шиг санагдсан. Монголын кинонууд олон улсын тавцанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь энд кино зах зээл хөгжиж байна. Юуны түрүүнд хийж байгаа зүйлдээ илүү төвлөрч тэвчээртэй байх хэрэгтэй. Ажилдаа бүх зүрх сэтгэгдлээ зориул тэгвэл үр дүн нь гаргаж гэж Монголын уран бүтээлчдэд хандаж хэлье.
“Came of Thrones” киноны найруулагч Дэвид Петрарка: Монгол кино хэдийнээ олон улсад танигдаад эхэлсэн. Гэхдээ Монголчууд өөрсдийн хийсэн Монголчуудын талаарх киног Англи хэл дээр гаргах нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хэлэх гэсэн санаагаа олон улсад хүргэхийн тулд гадаад хэлийг ашиглах хэрэгтэй юм болов уу. Үүнээс гадна Монголын контент үйлдвэрлэгчид илүү томоор сэтгэж өргөн цар хүрээнд харах хэрэгтэй.
Г.Нараа