Илүүдсэн махнаасаа жаахан хасаж гуалиг болоход тань туслах энгийн хэдэн зөвлөгөөг танд хүргэе. Энэ аргуудыг хэрэглэснээр та хэтэвчин дэх мөнгөө хэмнэж болох юм шүү.
Хоолоо тохируул гэхдээ бүү хас.
Таргалалт хоёр талтай. Хөдөлгөөн дутсанаас, эсвэл хоол унднаас шалтгаалдаг. Тиймээс дотроосоо эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Анхны шатанд хоол ундаа тохируулж, өөх тостой зүйл идэхгүй байх хэрэгтэй. Гол нь хоолондоо ногоо түлхүү хэрэглэж болж өгвөл тэжээллэг жимс хэрэглэж болох юм. Эхний алхам ингээд л болоо.Та хөнгөн хүнс хэрэглэснээр эрч хүчтэй байж ухаан санаа чинь хүртэл эрүүл саруул байгааг мэдрэх болно.
Иллэг хүний бие дэх шаарыг зайлуулдаг
За одоо гаднаас хийх эмчилгээгээ сонирхуулъя. Биедээ иллэг хийвэл илүүдэл махаа багасгаж таргалалтын эсрэг тэмцэж болох юм. Энэ их үр дүнтэй арга байх болно. Гэхдээ иллэгийг мэргэжлийн түвшинд хийхгүй бол эмзэг хэсгүүдээ гэмтээж, усархаг хэсгүүдээ хөх няц болгож, судсаа гэмтээх аюултай шүү. Өөрөө иллэг хийхийн тулд эхлээд тос түрхэж, биеийн тарган хэсгүүдээ зөөлөн илнэ. Энэ үед хөдөлгөөн зүрх рүү чиглэсэн байх хэрэгтэй. Аажмаар алгаараа даралтаа ихэсгэж, эрчимтэй болгоно. Нэг газар 3-4 минут илнэ. Цусны эргэлт сайжирсны дараа та энэ хэсгээ нухаж болно. Хоёр гараараа биеэ атгаж авч, хуруу болон алгаараа тэр хэсгийг яснаас нь салгах гэж буй мэт хөдөлгөөн, тодорхой хэмнэлээр дарах гэсэн хоёр хөдөлгөөн хийнэ. Ингээд 1-2 минут ийм хөдөлгөнөнийг хийсний дараа тарган газраа нийтэд нь хүчтэй дарахад тэнд хуримтлагдсан хаягдал шаар цусны системд орж, тэндээс биеэ гадагшилах болно. Уг иллэгийг усанд орсны дараахан арьж бүлээн чийглэг байхад нь тэжээлийн тосоор хийнэ.
Усыг зөв ашиглаж турж болно
Таргалалттай гадна талаас нь тэмцэх өөр нэг ашигтай арга бол гидротерапия юм. Евродын шилдэг эмнэлгүүд энэ аргыг их хэрэглэдэг. Зориулалт нь иллэг шиг цусны эргэлтийг сайжруулж хаягдлыг зөөлрүүлэх юм. Хоёр төрлийн арга байдаг. Нэгдүгээрт: тарган хэсгүүдийг даралттай усны урсгалаар үйлчлэх. Нөгөө нь биеийг халуун хүйтэн усанд ээлжлэн шумбуулах. Та үүнийг гэртээ туршиж болох юм. Ялангуяа өөх хөх, ташаанд хуримтлагдсан тохиолдолд 10-15 см-ийн зайнаас бүлээн усаар өөхлөг тарган газраа дээш доош нь шүрш.
Таргалалттай тэмцэх бас нэг арга нь саунд суух
Саунд орсны дараа үр дүнтэй үед 30 хувь хүртэл хаягдал шаар биеэс зайлуулагддаг. Хамгийн ашигтай нь өндөр хэмийн үйлчилгээний үрээр биедээ гүн цэвэрлэгээ хийж болох юм. Мэдээж саунд орохдоо мөрдөх журам бий энийг танд үлдээе. Ингээд л та хэн нэгний туслалцаа бас их мөнгө зарцуулж байж жингээ хасах хэрэггүй боллоо.
Эдгээр аргуудаас л нэгийг нь дагнаж хэрэглэхэд л гүйцээ. Тун удахгүй зуны дэлгэр цаг эхлэхэд та хамгийн гоо сайхан нь байх болно.
Кил нэгдсэн эмнэлэгийн
Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com