“Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос өндөр үнэлгээ аваад буй хамтлаг бол “Тоp Line” хамтлаг. Тус хамтлаг 2017 оны арванхоёрдугаар сард Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр Монголын шилийн аймгаас гаралтай залуус хамтлагийг бүрдүүлдэг байна.
Тэдний эхний уран бүтээл болох “Зүүдний дагина” уран бүтээл өнгөрсөн есдүгээр сард цацагдсан юм. Эхний клипний зураг авалтыг Монголд хийсэн бол хоёр дахь уран бүтээл болох “Тэр бүх мэдрэмж” дууныхаа зураг авалтыг Өвөр Монголд хийжээ.Тэгвэл тус хамтлагийн гурав дахь бие даасан “Хязгааргүй” дууны клип энэ сарын 19-ны өдөр сонсогчдын хүртээл боллоо.“Хязгааргүй” дууны хөгжмийг Г.Цэрэн, шүлгийг П.Нарангэрэл нар бичжээ.