Оросын загвар зохион бүтээгч Валентин Юдашкин дэлхийд гайхалтай тансаг загваруудаараа нэр алдараа түгээж чадсан чадварлаг дизайнер билээ. Тэрээр өдгөө 50 насыг зооглож яваа ба ОХУ-д хамгийн нэр хүнд бүхий уран зургийн музейн нэг Пушкины музейд асар том үзэсгэлэнгийн нээлтээр төрсөн өдрөө хамтад нь тэмдэглэжээ.
Загвар зохион бүтээгч Юдашкины зохион бүтээсэн хувцаснууд Лувр, Калифорнийн загварын музей, Нью-Йоркийн Метрополитен-музей, Москвагийн түүхийн музей зэрэгт хадгалагдддаг билээ. Тэрээр өөрийн бүтээлийг бүтээхдээ ямагт сонгодог урлагийн хэв маягаас үлгэр авдаг байна. Мөн түүнд барокко болон рококо хэв маяг илүү таалагддаг гэнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл




















