Т. Аюурсайхан: Дипломатууд хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар Гадаад харилцааны сайдын мэдээллийг хаалттай сонссон билээ. Тэгвэл хуралдаан дууссаны дараа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан мэдээлэл хийлээ.


Тэрбээр”Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. Ялангуяа өмнө нь тамхины наймааны хэрэгт орооцолддог зөрчлүүд гардаг байсан. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан. Гэтэл одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн үнэтэй гэсэн мэдээлэл байна. Тийм учраас энэ чиглэлд төрөөс яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол гадаад орчинд буюу олон улс дахь Монгол Улсын нэр хүндийн асуудал болсон ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ нь нэг удаагийн үйлдэл биш байна. Тийм учраас манай байнгын хороо УИХ-ын Даргын зөвлөлөөр шийдсэний дагуу Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …