С.Баярт холбогдох хэргийг наадмын дараа шүүхэд шилжүүлнэ

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэргийг мөрдөн шалгаж дуусаад,  Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Түүнийг Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь ннийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.

Дөрвөн жилийн хугацаанд түүнийг хоёр сарын хугацаатай цагдан хорьсон. Эх сурвалжийн мэдээлснээр, прокурор С.Баярт холбогдох хэргийг хянаад, энэ сарын 16-нд буюу баяр наадмын дараа шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …