Фото: Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд угтав

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу долдугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийхээр Цагаан ордонд хүрэлцэн очлоо.

Төрийн тэргүүнийг Цагаан ордонд хүрэлцэн ирмэгц АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп угтан мэндчилж, Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийхээр Цагаан ордны “Зууван” танхим буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн ажлын өрөөг зорьсон юм.

Ганцаарчилсан уулзалт 40 орчим минут үргэлжилсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёсны хэлэлцээ хийв.

 

 

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …