Иргэд 2006 оноос 2013 оны 07 сар хүртэлх хугацаанд төлсөн цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ өөрийн имэйл хаягаараа авах боломжтой боллоо.
Та мэдээллээ авахын тулд ЭНД ДАРЖ манай системийг ашиглан өөрийн мэдээллийг тулган баталгаажуулах ёстой. Ингэснээр цаашид шимтгэл төлсөн сар бүрийн мэдээллээ дараа сарын 10-наас хойш авах боломжтой болох юм.
Мөн уг системээр иргэдийн нэрийн дансны үлдэгдэл, тэтгэвэр, тэтгэмж эрүүл мэндийн үйлчилгээний зардлын мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: МНБ