Эрхэм уншигчдаа амьдралын эрч хүчтэй, сөрөг энергиэс хол явахын тулд өөртөө багахан цаг зав гаргаж байгаарай.
Ингээд хамгийн түрүүнд инээмсэглэж бай. Мөн өглөө босохдоо л өөрийгөө эерэг энерги, бодлоор цэнэглэж сур. “Өнөөдөр ямар онцгүй өдөр вэ, яаж ажилдаа явна даа” гэх мэтийн баргар бодол, сэтгэлд автахгүй байхыг хичээгээрэй. Өглөө бүрийг инээмсэглэж, тааламжтай сэтгэлтэй угтаж сурвал ажил төрөл чинь мөн бүтэмжтэй байх болно. Толинд харахдаа инээмсэглэж, өөртөө амжилт хүс. Ингэх нь зөвхөн сэтгэл санаанд эерэг нөлөөлөх төдийгүй, нүүрний булчинг дасгалжуулах шилдэг арга болно.
Дэлгүүр хэс. Заавал зорилготой хэсэх албагүй. Юу ч авахгүй байсан ч дэлгүүрийн гоё шилэн хорго доторхи эд зүйл, ялангуяа гоо сайхны бараа, үнэт эдлэлийг харж нүдээ хааяа баясгахад гэмгүй. Дараа нь авах зүйлээ ч товлочих. Дэлгүүр хэсэх явцад эмэгтэйчүүдийн 78% даралт буурдаг тухай судалгаа бий.
Яг энэ мөчөөс л та өөрийнхөө тухай өмнөх бодлоо өөрчилж, өөртөө зөөлөн, хүндэтгэлтэй ханд. өөртөө урьд урьдаас илүү ихээр итгэж, найд. Өөрийгөө үнэлж, санаа бодлоо дэмж. Бусдын дэргэд өөрийн хүч боломжийг чамлаж, доош хийхийн хэрэггүй!!!. Хөрөнгө мөнгөтэй холбоотой байсан ч өөрийн тухай зөвхөн эерэг сайныг л ярь. Сөрөг муу талаа байн байн сөхөөд байвал энэ сөрөг чанар амьдралын чинь туршид мөшгих болно. Мэдээж, өөрийгөө хайрлаж, хүндэлж сурахад хэт туйлшрахгүй байх, аливаад алтан дунджийг олохыг хичээхийг сануулъя. Та чинь насанд хүрсэн хүн. Шийдвэрийг өөрөө гаргаж, үр дүнг ч харна. Өөрийн эерэг сайн талуудаа нээж ол. Хүн бүгдэд өөрийгөө хайрлах олон шалтгаан бий. Тухайлбал, Та энэ ертөнцөд мэндэлсэн, дахин давтагдашгүй цорын ганц энэ бол таны өөрийгаа хайрлах хүндэтгэх хангалттай шалтгаан!!! Мөн нийгмийн амьдралд эзэлж буй байр суурь, хувийн зан чанар, биелүүлэхээр зорьж буй зорилго гээд хүсэл мөрөөдөл, эрх чөлөө, ялахын төлөө бүх л зүйл багтана. Гэхдээ та өөдрөг байж чадахгүй байвал энэ бүх зүйл нуран унах болно. Тиймээс үргэлж өөрийгөө эрч хүчтэй байлга.
Хамгийн сүүлд та хэзээ найз нөхдийнхөө хамт амралтаа зугаатай өнгөрүүлсэн бэ? Та өөртөө зориулж ямар нэг таатай зүйлийг хийсэн үү? Хариулт алга гэж үү?! Хэрвээ өөрийгөө хайралдаггүй бол бусад хүмүүсээс хайрыг хүлээж болно гэж үү? Жижиг гэлтгүй зүйлээр өөрийгөө тойлж эрхлүүл!!!. Хаана сайхан хоол, тансаг бараатай дэлгүүр байна тэнд найзуудтайгаа цагийг өнгөрүүл. Өөрийн гадаад төрх, эрүүл мэндээ анхаар…Өөрийгөө арчилж, тордож, амар. Гадаад төрх, үзэмждээ онцгойлон анхаарал тавих хэрэгтэй шүү. Хувцас, үс засалт, гутал, маникюр гээд юуг ч дутаалгүй анхаар!!!.ок.урагшаа…
О.Рана