“Сауд гоби коэл транс”-ын тусгай зөвшөөрлийг бүрэн цуцаллаа 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо. Тус компани “17038219036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын “А 420” тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Цаашид Нарийн сухайтын бүлэг ордыг түшиглэсэн 34 лиценз дээр шалгалт оруулах бөгөөд хууль зөрчсөн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах болно” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ярьлаа.

Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн шийдвэр гарсантай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна.

Ирэх лхагва гарагт буюу энэ сарын 14-ний өдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, эцсийн шийд гаргах юм байна.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн …