Танилц:БНСУ-д зорчих визийн журамд орсон өөрчлөлтүүд 

Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Элчин сайдын яамны хамтарсан хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тус хэвлэлийн хурлаар БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан юм.


БНСУ-д зорчих визний журамд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орлоо. Тухайлбал, БНСУ-ын виз мэдүүлэхэд шаардагддаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцлахаар болсон бол есдүгээр сарын 16-наас эхлэн хууль бусаар оршин суух болон хөдөлмөр эрхлэх магадлал багатай виз мэдүүлэгчийн материалыг шалгах хугацааг хуучин 90 хоног байсныг өөрчилж 14 хоногийн дотор шийдвэрлэхээр болсон байна.

Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэд гэр бүл /эхнэр, нөхөр/-ээ урих тохиолдолд мөнгөн барьцаа шаардахгүйгээр, сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг визийн материалд хавсарган өгч, виз хүсэх боломжтой болсон байна.

БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс виз олгох журамд дараах өөрчлөлтүүд орсон


Санхүүгийн бодит чадавхийг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлэх

  • 5 сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгож байна.
  • Сүүлийн 6 сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаар нотлохоор болов

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр(Е-9) ажиллаж буй гэр бүл

  • Солонгост ажиллаж байгаа хүн сүүлийн 6 сарын хугацаанд өөрийн гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг материалдаа хавсаргана. 

Хууль бусаар оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал бага виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах (9-р сарын 16-ны өдрөөс)

  • Хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, төрийн албан ажлаар томилогдон явж буй ажилтан

ХУР системийг ашиглах (9-р сарын дундаас хэрэгжүүлэх)

  • ХУР системийг ашиглан виз мэдүүлэх эсэхийг виз мэдүүлэгч өөрөө шийднэ.

ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тавих хяналтыг / чангатгах (9-р сарын 16-ны дотор)

  • ХУР мэдээллийн системийг буруугаар ашиглах зэрэг зөрчил үүсэх тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах

Татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсэх хугацааг сунгаж байна. (9-р сарын 16-ны өдөр)

  • Татгалзсан хариу авснаас хойш дахин виз мэдүүлэх боломжтой хугацааг татгалзсан хариу авсан өдрөөс хойш 6 сарын дараа болгон сунгах

Хууль бус үйлдэлд rap бие оролцсон этгээдэд авах захиргааны арга хэмжээг чангатгах (9-р сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлэх)

  •  Хуурамч бичиг баримт мэдүүлэх, визийн брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд гар бие оролцсон виз мэдүүлэгч төдийгүй, визийн брокеруудад авах захиргааны хариуцлагыг чангатгах.
  •  2 болон түүнээс дээш хууль бус үйлдэлд холбогдох тохиолдолд виз шалгалтын системд бүртгэх

БУСАД ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙН ТУХАЙ

Визийн материал шалгах ажиллах хүчийг нэмэгдүүлэх

Олон удаагийн визийн нөхцөлийг нэмэгдүүлэх тухай (Бодлогын санал )

  •  Бага дунд сургууль, мэргэжлийн коллежийн Солонгос хэлний багш нар, тэдний гэр бүл

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …