Б.Баатархүү: Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар  өнөөдөр /2019.09.02 /Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.


Энэ талаар Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү: ОХУ-ын Ерөнхийлөгч айлчлан ирэхтэй холбоотой мэдээллийг өчигдөр орой гаргасан. Гэвч нийгмийн сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлж, бухимдуулж байна.

Улаанбаатарын хотын замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаана гэдэг бол ташаа мэдээлэл. Зочны явах чиглэлийн тодорхой замуудыг богино хугацаанд хаана.

Аливаа улсад өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид айлчлан ирэхэд аюулгүй байдлыг нь тухайн улсын цагдаагийн байгууллага хангадаг. Тиймээс энэхүү үүргээ гүйцэтгэхийн хамт иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй, удаан хугацаанд зам хаахгүйгээр зохицуулалт хийнэ. Өнөөдөр ажлын цагаар замын хөдөлгөөн хаахгүй. Орой ажлын цаг дууссаны дараа зочин төлөөлөгч ирнэ. Энэ үеэр аль болох түргэн шуурхай, ажиллаж та бүхэнд мэдэгдэх болно.

Ямар замыг хэсэгчлэн хаахыг 96.3 радиогоор тухай бүрд нь мэдээлэл өгнө. Мөн явган зорчигчид болон жолооч нар маань Цагдаагийн алба хаагчдын шаардлагыг хүлээж авч, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.

“Өнөөдөр ажлын цагаар тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Б.Лхагважаргалаас  “Өнөөдөр ажлын цагаар тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй. Харин зочид төлөөлөгчийг нисэх онгоцны буудалд буух үед Буянт Ухаагаас, Шангри-Ла хүртэлх замыг бүрэн чөлөөлж хөдөлгөөнийг явуулна. Өмнө нь өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийг айлчлах үед Тээврийн цагдаагийн албанаас бусад байгууллагуудтай хамтран дээрх зохицуулалтыг тогтмол зохион байгуулдаг байсан. Маргааш зочин төлөөлөгчид хотын төвөөр хөдөлгөөнд оролцох үед цагийн хязгаартайгаар сөрөг хөдөлгөөн явуулахгүйгээр хөдөлгөөнийг хаана. Үүнийг иргэд буруу ойлгож хөдөлгөөнийг бүрэн хаана гэхээр тэр өдөр явахгүй гэж буруу ойлголт авсан байна” гэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …