Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар сэтгүүлчдийг АНУ-д сургаж, мэдлэг боловсролд нь хувь нэмрээ оруулж байгаа билээ. Уг сургалтын элсэлт шинээр эхэлсэн тул сэтгүүлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэхүү сургалт нь Вашингтон хот дахь Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагатай хамтран зохион байгуулагддаг билээ.
Сургалтад хамрагдсанаар хэвлэл мэдээллийн англи хэлийг орчинд нь эзэмшиж, сэтгүүлчийн мэргэжлээ дээшлүүлэн, АНУ-ын CNN, NBC, Washington Post зэрэг топ хэвлэл мэдээллийн байгууллагуудад дадлага хийн туршлага судлах боломжтой. Мөн дэлхийн 48 орноос ирсэн мэргэжил нэгт сэтгүүлчидтэй нэг анги танхимд суралцаж, хамтдаа оюутны байранд байрлах юм байна. Хэвлэл, мэдээллийн байгууллага бүр нэг сэтгүүлчийн материалыг илгээх боломжтой бөгөөд нэр дэвшүүлсэн хүмүүсээс шалгаруулан нийт 14 сэтгүүлчийг АНУ-д суралцуулахаар илгээнэ.