Манай улсын тамирчид ой тогтоолтын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгууллаа

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Макаод зохион байгуулагдсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн наймдугаар сарын 23-25 хооронд боллоо. Тэмцээнд зургаан орны 90 гаруй тамирчин хоёр өдрийн турш оюуны  өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодруулсан юм.

Манай улсыг төлөөлөн 12 тамирчин хоёр дасгалжуулагчийн хамт амжилттай оролцон 80 медалиас 14 алт, 20 мөнгө, 23 хүрэл буюу нийт 58 медалийг нь хүртэж багийн нийлбэр дүнгээр (17533 оноо) аварга боллоо.

Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр Монголын Оюун Ухааны Академи, “Denk Pharma Mongolia” компанийн тамирчин, ОУын Их Мастер Э.Пүрэвжав 6588 оноогоор нийт тамирчдаа тэргүүлж аварга болсон бол удаах байрт Их Мастер Б.Лхагвадорж шалгарлаа.

Өсвөр насны ангилалд шинэ тамирчин Б.Энхбаясгалан, Дархан-Уул аймгаас оролцсон тамирчин Ц.Эмүжин нар II, III байрт тус тус шалгарав. Харин бага насны ангилалд Орхон аймгийн тамирчин А.Должин тэргүүлж Б.Энхлүүн нийлбэр оноогоор III байрт орлоо. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Жамбалбаряням “Images” төрөлд 5 минутад 330 зураг тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Мөн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ОУын шүүгч Б.Баасандорж Азийн холбооны шилдэг дасгалжуулагчаар шалгарч цом хүртлээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …