Монголын жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалчуулагчаар Монгол Улсын Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилсон.
Шигшээ багийн шинэ Ерөнхий дасгалжуулагч өчигдөр /2019.09.17/ Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин О.Балжиннямаас үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан байна.
Х.Болдбаатар дасгалжуулагч 2020 оны Токиогийн олимпод Монголын жүдогийн шигшээ багийг удирдан оролцох хариуцлагатай үүрэг хүлээж байгаа бөгөөд хамтран ажиллах дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх юм.