Баяр наадам зохион байгуулах үндэсний хороо өчигдөр /2019.10.24/ хуралдаж, шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын аварга Э.Оюунболд, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцох шийдвэр гаргалаа.
Ингэснээр Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож, Даян аварга цол, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, Үлэмж бадрах чимэг, Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, Улсын заан цол, Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, Улсын харцага, Аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож, Улсын начин цол олгох санал гаргалаа.
Түүнчлэн Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцохоор шийдвэрлэжээ.
Баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулах ба хуулийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …