Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 3Х3 баг “Токио-2020” олимпийн эрхээ авлаа

“Токио-2020” Олимпийн наадмын хөтөлбөрт спорт авиралт, каратэ, серфинг, скэйтборд, сагсан бөмбөгийн 3х3 төрөл шинээр багтсан билээ.

Тэгвэл арваннэгдүгээр сарын 1-ны өдөр Олон улсын сагсан бөмбөгийн холбоо(FIBA)-ноос “Токио 2020” Олимпийн наадамд оролцох, үндэстний чансаагаар тэргүүлж буй эрэгтэй 4, эмэгтэй 4 багийг зарлалаа. Үүнд Монголын эмэгтэйчүүдийн баг шалгарсан нь Монголын спортын түүхэнд олимпийн наадамд өрсөлдөх анхны спорт тоглоомын багаар тодров.

Монголын эрэгтэйчүүдийн багийг Энэтхэг болон Унгар улсад 2020 оны 03, 04 дүгээр сард зохион байгуулагдах олимпийн эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд хүлээж байна.

Монголын баг тамирчид Токио-1964 олимпийн наадмаас эхлэн чөлөөт бөх , жүдо ,бокс ,буудлага ,хүндийг өргөлт ,дугуй ,байт харваа , хөнгөн атлетик , спортын гимнастик , усанд сэлэлт ,тэквондо гэсэн 11 төрлөөр нийт 13 удаагийн олимпийн наадамд оролцож байсан түүхтэй.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …