Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ цуцлах шийдвэр гаргасан. Уг асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.11.05/ байр сууриа илэрхийллээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг Үндсэн Хуулийн Цэц гаргасан. Үндсэн хуульд газрын хөрсөн доорх байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн өмч байна гэж заасан байдаг. Үүнийг дэлхийн аль ч оронд АМНАТ-ийг авдаг. Цэцээс энэ төрлийн татварыг хэн төлөх вэ гэдэг нь тодорхойгүй болгосон. Татварын хувь хэмжээг тогтоосон заалтуудыг авчихсан. Ингээд Монгол Улсад 2020 оны төсөвт АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх байсан нь эргэлзээтэй болсон. Үүнээс гадна 2018 оны төсвийн гүйцэтгэлээр нэг их наяд 64 тэрбум төгрөгийн АМНАТ-ийг улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. 2019 оны эхний есөн сарын байдлаар төсөв дээр нэг их наяд 94 тэрбум төгрөг хуримтлагдсан байсан татварыг хүчингүй болгосон.
“Страто” компани “Эрдэнэс Тавантолгой”-гоос 72 ам.доллараар нүүрс авч байгаа. Үүнээс дотооддоо борлогддог учраас АМНАТ-ийг 2.5 хувиар төлдөг. Гэхдээ “Страто” компани төлөхгүй, борлуулж байгаа “Эрдэнэс Тавантолгой” төлдөг.
Дэлгэрэнгүй яриаг доорх бичлэгээс үзэх боломжтой.