“Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал 2019”-д оролцлоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид “Азийн гамшгийн аюулыг бууруулах төв”-өөс БНТУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал 2019“-д оролцож байна.

Тус улсын Анкара хотноо энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус хуралд ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Төмөрбаатар, Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандорж, Дундговь Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар нар оролцож байгаа юм.

 Хурлын нээлтийн ажиллагаанд БНТУ-ын Дотоод хэргийн сайд эрхэмсэг ноён Сулейман Сойлу, Гамшгийн удирдлагын газрын дарга Мехмет Гуллуоглу, Япон Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Мияжима Акио, Гамшгийн удирдлагын төрийн сайд эрхэмсэг ноён Тайра Масааки, Азийн гамшгийн аюулыг бууруулах газрын тэргүүлэгч Др. Хамада Масанори зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцлоо.

Нээлтийн үеэр төлөөлөгчид гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаан дахь өөрсдийн туршлагыг бусад улс орнуудтай байнга солилцох, тэдгээрээс суралцах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг улс орон бүр идэвхжүүлэхийг онцлон тэмдэглэсэн байна.

Хурлын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал  Т.Бадрал “Гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролын чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт III хуралдааныг даргалах бол Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах сургуулийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар” илтгэлийг тавьж, хэлэлцүүлэх юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …