Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байгаа. Энэ сарын 13-нд сурагчдын амралт дуусах хэдий ч томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаа учраас сурагчдын амралтын сунгах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлээд байна.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын тодотголтой эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгийн 10 орчим хувийг томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд эзэлж байгаа. Хэрэв өвчний үзүүлэлтийн 5 хувь болон түүнээс дээш хувийг аливаа нэг төрлийн өвчин эзэлсэн бол дэгдэлт гэж үзэн арга хэмжээ авдаг аж. Иймд тус яамнаас Нийслэлийн боловсролын газар болон холбогдох яамд сурагчдын амралтыг сунгах санал хүргүүлсэн юм байна.