Д.Нацагдоржийн хөшөө байсан талбайг уран бүтээлчдийн талбай болгоно

download (1)НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолоор Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Улаанбаатар зочид буудлын өмнөх тайлбайд байруулах шийдвэр гаргасан.

Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байсан уг хөшөөг уран барималын шилдэг шийдлийг тусгасан ховор бүтээлүүдийн нэг хэмээн үздэг ч байшин, барилгаар хүрээлэгдэн үзэгдэх орчин болон хамгаалалт нь алдагдсан байсан юм. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу хөшөөг шинэчлэн засварлаж, нийслэлийн ойн өдрөөр Улаанбаатарын хойморт зална.

Харин хөшөө байсан талбайг уран бүтээлчдийн талбай болгохоор НЕТГ төлөвлөлт хийж байна. Энэхүү төлөвлөлт бодит ажил болсноор зураач, хөгжимчин, уран бүтээлчид энэ талбайд уран бүтээлээ туурвиж, нийслэлийн иргэд төдийгүй жуулчдад уран бүтээлээ сурталчлах боломжтой болох юм.

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …