Манай улсын хувьд шинэ болон капитал хуучин дугуйнууд зарагддаг. Машин бүрт өөрийн гэсэн онцлог дугуй байдаг ба манай орны нөхцөлд хүмүүсийн нийтлэг хэлж заншсан ойлголт бол өвөл ба зуны гэх нэршлүүд юм. Үнэндээ бол өвөл зуны гэх ангилал байхгүй ч хээний хувьд л ялгаа байдаг. Өвөл буюу замын нөхцөл халтиргаа гулгаа үүссэн үед арзгар хээтэй зөөлөн дугуй тавьдаг. Зуны дугуйтай өвөл явах аваас тоормозлох үед халтирахаас гадна зуны дугуйнууд Монголын нөхцөлд өвөл хөлддөг. Дээр нь мөн таны амь насанд ч аюултай юм.
Өвлийн дугуй нь зөөлөн резинээр хийсэн байхаас гадна, том том бүдүүн хээтэй байна. Дээрээ M+S бичигтэй байвал энэ дугуй шавар болон цасны зориулалттай гэж ойлгож болно. Манайхан бүх улирлын хэмээн нэрийддэг. Яг өвлийн дугуй М+S бичигны ард цасан ширхэгны логотой байдаг.
Зуны дугуй
Зун мэдээж өвлийн дугуйтай явж болох ч машин хурд аван давхихад илт чимээ шуугиантай байхаас гадна өвлийн дугуй зуны халсан асьфалт дээр амархан элэгддэг. Зуны дугуй усан хээтэй байхаас хадна маш хатуу резинээр хийгдсэн байдаг. Тийм учраас элэгдэлт бага чимээ шуугиангүй байна.
Сүүлийн үед радиал хийцтэй дугуйг дэлхий даяар суудлын тэрэгнүүдэд зориулж үйлдвэрлэж буй. Дугуйг үйлдвэрлэхдээ эхлээд төмөр утсаар хэрээс хийж байж резин буюу каучукаар бүрдэг. Радиал хийц нь 80-90 градусын ташуу өнцөг гарган бэлдсэн төмөр утаснуудын хийц юм. Мөн радиал дугуйнд олгой хаймар тавьж болохгүй заалттай байдаг
Дугуйн дээр хэд хэдэн тоо, бичигнүүд бий. Үүнээс заримыг нь тайлбарлая.
225/45/R18 91W гэсэн тэмдэглэл нь:
225 – гэдэг нь дугуйны өргөнийг мм-р илэрхийлсэн мэдээлэл
45 – нь дугуйн өндрийг өргөнтэй нь харьцуулсан хувь юм.
R – гэдэг нь дээр ярьсан радиал хийцийг хэлж байна. Диаметр буюу радиус биш гэдгийг анхаараарай.
18 – нь обудны диаметрыг дюм хэмжээгээр илэрхийлсэн. Манайхан ихэвчлэн инч гэж ярьдаг.
91W – энэ нь уг дугуйг зөв тавьж хэрэглэсэн тохиолдолд аюулгүйгээр хурдлах хурдны дээд хязгаар юм. Мөн ачаа ачих хязгаарыг илэрхийлдэг. 90-92 нь 600-650 кг ачаа ачих чадвартайг заана.
Potenza бол Bridgestone-с гаргадаг спорт ангилалын машинд тавьдаг зуны дугуй юм.
Радиал хийцийг харуулж байгаа бичээс.
Энэхүү улаан цэг нь мөн обудан дотор байх бөгөөд, яг хоорондоо нийлж угсрагдах ёстой. Ингэснээр баланс тогтворждог байна.
Өвөл ба зуны дугуй.
Манайд ихээхэн дэлгэрсэн өвлийн дугуй бол Bridgestone Blizzak юм.
Энэ сум бол уг дугуйг сумны чиглэлд тавих ёстой юм. Ингэснээр хээ зөв чиглэлд харж бага элэгддэг.
Дугуй хадгалахап учир бий. Манай монголчууд улирлын дугуйгаа солиод зүгээр л тоос шороонд нь даруулаад тагтан дээрээ эсвэл грашдаа орхидог. Энэ бол буруу хадгалалт юм. Дугуйг хадгалахдаа хуучин дугуйгаа маш сайн угаалгаад хатаасны дараа тодорхой хэмжээнд ус шүршиж байгаад бидний хэлж заншсанаар хүнсний скочоор ороож хэвтээ байрлалд хадгалдаг. Дугуй нь тодорхой хэмжээнд чийглэг агуулж байдаг. Хайхрамжгүй хадгалснаас үүдэж дугуй чийгээ алдаж улмаар язрах, хагарах, буудах зэрэг зүйлүүд илэрдэг.
Сүүлийн үед хүмүүс капитал дугуй авч байснаас Хятад брэндийн шинэ дугуй авахыг иүүтэйд үзэх болж. Хятадаас Монгол улсад орж ирж буй дугуйнууд бүгд хуучин дугуйг сэргээсэн буюу дахин хээ тавьсан байдаг. Иймэрхүү дугуйнууд аюултай бөгөөд наймаачид ашигаа бодоод хямдийг оруулж ирдэг. Ийм дугуй нэг улирлыг л давах эд гэдгийг санахад илүүдэхгүй биз. Тиймээс жолооч та автомашиныхаа дугуйг аль болох Michelin, Bridgestone, Goodyear, Barum, Continental зэрэг чанартай брэндүүдээс сонгохыг хичээгээрэй.
А.Тамир