Та хүүхдийнхээ аюулгүй орчинг бүрдүүлж чадсан уу

Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл  улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

1. Индүүгээ хэрэглэсний дараа салгасан эсэхээ сайтар шалгаарай. Хүүхдээс хол, гар хүрэхгүй, дээрээс унахгүй газар тавь.

2. Буцалсан ус, тос, халуун хоол, халуун савтай хүнсний зүйлүүдийг хүүхэд хүрэхээргүй газар байрлуул. Ялангуяа цахилгаан тогооноос хүүхдийг хол байлга.

3. Хутга, хайч, сахлын хутга, шөвөг зүү, алх сүх гэх мэт хурц үзүүртэй, иртэй зүйлүүдээс хүүхдээ хамгаал. Мөн хадаастай мод хагархай шил ч хүүхдийг гэмтээнэ.

4. Гэрийн нөхцөлд уксус, ацетон, цайруулагч шингэн болон бусад ахуйн чанартай бодисуудыг өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг. Эдгээр шингэнүүдийн зарим нь устай адилхан өнгөтэй, зарим нь хүүхдийн анхаарлыг татахуйц хурц, тод өнгөтэй байдаг учраас ундаа жүүс гэж андууран ууж залгиснаас хоол боловсруулах эрхтнүүдийг хүндээр гэмтээх аюултай. Иймд эдгээр бодисуудыг хаягжуулж, хүүхдийн нүднээс хол байлгах, хүүхэд гар хүрэх газраас хол байлга, тусгай зориулалтын сав, цоожтой газар байлгах,

 5. Ихэнх цахилгааны осол нь буруу холбосон болон ил задгай цахилгааны утаснаас үүсдэг. Мөн цахилгаан хэрэгслүүдийг уснаас хол байлгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …