Энэ сарын 2-нд Япон Улсын Кюүшюү арал дээр зохиогдсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд оролцсон Монголын үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Цэвээнравдангийн БЯМБАЖАВ V байрт шалгарчээ. Тэрбээр 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар тавдугаар байр эзэлж , “Токио-2020” олимпын наадамд оролцох болзол хангалаа.
Өмнө нь марафонч Б.Мөнхзаяа мөн олимпын наадамд оролцох болзлоо биелүүлсэн бөгөөд “Токио-2020” олимпын наадам Монголын хөнгөн атлетикчдийн хувьд 11 дэх олимп болох юм.