“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна.

Энэ хүрээнд БОАЖЯ, ГХЯ, СЯ-наас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Монгол Улсаас жилд дунджаар 1.5 сая иргэн БНХАУ-д жуулчилдаг бол Монгол Улсад ирж буй жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын иргэд эзэлдэг.

Манай улс 2018 оны байдлаар аялал жуулчлалын салбараас 596 сая орчим ам.доллар буюу 1.5 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Монгол улсад аялж байгаа гадаадын жуулчдын эхний 1-т Хятадын жуулчид ордог бөгөөд 2019 онд 168 мянган  жуулчин аялсан байна.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг Монгол Улсын тэргүүлэх салбар гэж тодорхойлон аялал жуулчлалын салбарын хөгжилд ач холбогдол өгч 2019 онд Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Тус бодлогын баримт бичигт” Хил орчмын аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, хил дамнасан болон хил орчмын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжлийг дэмжих” зорилт тусгагдсан билээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр бид олон оронтой хамтран ажиллаж байгаагын нэг нь манай хөрш орон Хятад улс . БНХАУ бол аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр маш их амжилт олсон. Хятад улс  жилд гадаадын жуулчид олноор хүлээн авдаг, дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн, түүнчлэн гадагшаа аялж буй жуулчдын тоогоор дэлхийн анхаарлын төвд байгаа улс юм.

2011 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон явдал манай хоёр орны хувьд ихээхэн чухал ач холбогдолтой болсон. Монгол-Хятадын стратегийн түншлэлийн харилцааны нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх болон харилцан ойлголцол, найрсаг хандлагыг улам нэмэгдүүлэхэд хүмүүнлэгийн салбарын харилцаа, хоёр орны ард түмний солилцоо өдрөөс өдөрт гүнзгийрэн, идэвхжиж байгаа явдал чухал ач холбогдолтой.

БНХАУ, Монгол Улс сайн хөршийн харилцаатай. Тиймээс хүнд нөхцөл байдалд орсон хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэн, ААН-ын хүсэлтийг хялбар шийдэх үүднээс Монгол Улсын Засгийн газраас шуурхай үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна. Дэмжлэг үзүүлэх хүсэлтэй иргэд  Төрийн банк 341303432597 тоот  дансанд   хандив хийх боломжтой бөгөөд цугларсан хандивыг 7 хоног бүр дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч, хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олон нийтэд мэдээлэх болно хэмээн хэллээ.

Хандивын данс: Төрийн банк 341303432597

Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн аян

http://credit-n.ru/forex.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …