ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан

Коронавирусийн тархалтын талаар Эрүүл мэндийн яам цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй 170 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар Эрээнээс Зам-Үүд боомтоор хил нэвтэрсэн 103 иргэн эмчийн хяналтад, тусгаарлагдсан нэг иргэнийг хяналтаас гаргаагүй байгаа бөгөөд биеийн байдал нь сайн байна. Мөн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүний биеийн байдал хэвийн, эмчийн хяналтад байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга  А. Амбасэлмаа: Завхан аймагт өчигдөр нэг тохиолдол бүртгэгдэж тусгаарлалаа. Тухайн хүн Гашуунсухайт боомтоор БНХАУ руу хоёрдугаар сарын 6-12-ны хооронд зорчоод ирсэн, халуурсан, хатгалгааны шинж тэмдэгтэй тусгаарлагдлаа. Завханы иргэнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан. Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарласан. Тусгаарлагдсан иргэн Хятадын Тянжинь хотод сурдаг оюутан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын нисэх онгоцоор ирсэн.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн  дарга Г.Цэцэнсанаа: Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл, шаардлагатай арга хэмжээг авч байна. Нийт 14 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 10 нэр төрлийн ариутгалын бодис нийлүүлэхээр нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эм эмнэлгийн хэрэгсэл, олон улсын байгууллагаас хувийн хамгаалах хэрэгслийг нэмэгдүүлэхээр хувь иргэн, аж ахуй нэгж байгууллагууд  ажиллаж байна. ДЭМБ-аас эрүүл мэндийн ажилтнуудад хувийн хамгаалах хэрэгсэл өгснийг ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:Монгол Улс БНХАУ-тай хиллэдэг хилээ хааж байгаатай холбоотойгоор монгол иргэдээ эргэн ирэхэд хоёрдугаар сарын 7-ныг хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ хугацаанд ирээгүй. Голомтоос ирсэн хүмүүсийг хүн ам шигүү суурьшсан нийслэл хотоос зайтай газарт нууц үе нь дуустал хяналтад байлгаж, эрүүл гэсэн цагт нь оруулах дэглэм барьж байна.  Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, олон улсын конвенц, манай улсад мөрдөгдөж буй Ариун цэвэр, эрүүл ахуйн тухай хууль, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр гэх мэтчилэн хууль, эрх зүйн актуудад бүрэн нийцсэн арга хэмжээг авч байгаа.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс  цагаан сараар айл бүр гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж чадвал аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

http://credit-n.ru/vklady.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …