“Хурд”-ын тоглолт маргааш фэйсбүүк болон телевизээр шууд үзэгчдэд хүрнэ

Шинэ коронавирусний халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд урлаг спортын зүтгэлтнүүд, аж ахуй нэгж, байгууллагууд болон иргэд сайн дурын үндсэн дээр Улсын Онцгой комиссын хандивын аянд бэлэн мөнгө, бараа материалын дэмжлэг үзүүлсээр байна.

Энэ хүрээнд “Хурд” хамтлагийнхан гурван сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөж, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Буцааж нэхэхгүй хайр” онлайн тоглолт хийхээ мэдэгдсэн. Тоглолтыг маргааш 09:00 цагаас “Монгол HD” телевизийн эфирээр шууд дамжуулахаас гадна “Хурд хамтлаг” цахим хуудсаар шууд дамжуулах юм. Тоглолтын үеэр хандивын данс нээж, иргэд, байгууллагаас хандивласан мөнгийг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгөх аж.

http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …