Д.Нямхүү: REMAX компанийн 24 иргэний шинжилгээний урьдчилсан хариу сөрөг гарсан

Covid19 вирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.09/ өглөө.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад тус вирусийн халдвартай тохиолдол илрээгүй байна. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлаж шинжилгээ авсан иргэдийн талаар мэдээлэл өглөө. Энэ сарын 7-нд ХӨСҮТ-д коронавирусийн сэжигтэй гурван иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарчээ. Мөн энэ сарын 8-нд буюу өчигдөр хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан аж. Шинжилгээний хариу нь хараахан гараагүй байгаа эдгээр иргэдийн нэгийг нь ХӨСҮТ-д, нөгөөг нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлаад байгаа гэнэ.

Мөн АНУ-ын Лас Вегас хотод болсон дэлхийн үл хөдлөх хөрөнгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн REMAX компанийн 24 иргэний шинжилгээний урьдчилсан хариу сөрөг гараад байгаа ч дээрх иргэдийг 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлаж, тандалт хийнэ гэдгээ хэллээ.

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй …