Д.Нямхүү: Хоёр өвчтөн эдгэж, ХӨСҮТ-ээс гарч байна

 ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү“Өнөөдөр дахин хоёр өвчтөн эдгэж ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалж хийхэд хариу сөрөг гарсан. Цаашлаад сувиллын газарт тусгаарлан ажиглана. Ийм сайн мэдээтэй байна.

Мөн Франц иргэний ажилладаг байсан Бадрах Энержи ХХК-иас хандивласан мөнгийг эрүүл мэндийн ажилтнуудад тарааж өгөхөөр шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүс болон Токио-Улаанбаатар чиглэлийн үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудаас мөн коронавирус илрээгүй.” гэлээ.

http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html http://credit-n.ru/potreb-kredit.html

Санал болгох мэдээ

“Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Охид, эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес эрхлэлт болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, …