Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техникийн шинэчлэл хийхийг үүрэг болгов

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөл өнөөдөр  ээлжит хурлаа цахим хэлбэрээр явуулж, охин болон хараат компаниудын мэдээллийг   сонссон байна. Энэ удаагийн хурлаар төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг Багануур болон  Шивээ Овоогийн уурхайн техникийн шинэчлэлийг яаралтай хийхийг үүрэг болгожээ. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банкны Экспортыг дэмжих зээлийн хөтөлбөрөөс зээл авахаар шийдвэрлэсэн бөгөөд  шаардлагатай техникийн жагсаалтыг гаргахаар төлөвлөж байгаа юм.

Багануурын уурхайн өмнө тулгарч байгаа хүндрэл нь олон жил яригдаж байгаа техникийн шинэчлэл. Уурхай дотоод эх үүсвэрээрээ бага хэмжээний тоног төхөөрөмж, машин механизм худалдаж авдаг ч ерөнхийдөө уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа дууссан. Шинэчлэл хийж чадахгүй байгаагийн улмаас уурхайн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаа юм. Машин техникүүд бүрэн ажиллахгүйгээс болж хөрс хуулалт хоцрох, технологийн горимын зөрчил гарах, хөрс хуулалтын алдагдалд орж буй.

“Эрдэнэс Монгол” ХХК нь олон улсын өрсөлдөх чадвар бүхий хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч томоохон компани болох  алсын хараагаа тодорхойлсон. Энэ үүднээс  охин компаниудынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх ашигт ажиллагааг сайжруулахаар зорьж байгаа аж.

Засгийн газрын 2018 оны 132 дугаар тогтоолоор “Багануур” болон “Шивээ Овоо” ХК-ийн урт болон богино хугацаат өр төлбөрийг барагдуулах, уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх  үүрэг “Эрдэнэс Монгол” ХХК  хүлээсэн юм. Энэ дагуу хэд хэдэн ажлыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд  уурхайнуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд нэн тэргүүнд  техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: www.mongolianminingjournal.com

http://credit-n.ru/informacija.html http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …