Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.16/ covid-19 халдварын цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг танилцууллаа.
Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан тээврийн жолооч 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ” гэсэн мэдээллийг өглөө.