Монголбанкны алт худалдан авалт 78%-иар өсөв

Эхний гурван сарын байдлаар төв банкны алт худалдан авалт нийтдээ 3.6 тоннд хүрчээ. Мөн хугацаанд төв банк 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан байна. Төв банкны алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 78%-иар өсөлттэй гарлаа. Ийнхүү алтны худалдан авалт эхний улиралд огцом өссөн нь өнгөрсөн оны эхний гурван сард алтны АМНАТ өндөр байсантай холбоотой гэж хэлж болно.

Өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталж алтны роялтийн хувь хэмжээг 2.5% байсныг 5%-иар тогтоосон билээ. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн алтны роялтийг 2.5%-иар тооцох хуулийн хугацаа 2019 он гармагц дуусгавар болсон. Улмаар салбарын хуулийн өөрчлөлтийг батлах хүртэл буюу 2019 оны эхний улиралд алт тушаалтад 10 хүртэлх хувийн роялти тооцон авч байсан нь төв банкны алт худалдан авалт эрс буурахад нөлөөлсөн гэж үздэг.

Иймд алтны худалдан авалтыг үнэхээр өссөн эсэхийг шалгахдаа 2019 оны бус 2018 оны үетэй харьцуулах нь зөв болов уу гэсэн тайлбарыг Сангийн сайд өгч байсан. 2018 он бол Монголбанкны алт худалдан авалт бараг 22 тоннд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон жил юм.

Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар Монголбанк 3.6 тонн алт худалдан авсан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад даруй 36%-иар ахиу дүн болж байна.

http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/zaymi-listing.html

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …