Эрүүл мэндийн яамнаас Covid19 халдварын тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.04.22/ ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д 330 хүний шинжилгээ хийгдсэн. 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай нислэгээр ирсэн 288 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор Сүхбаатар, СХД-ээс сорьц авч 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дөрөвдүгээр сарын 21-нд батлагдсан нэг тохиолдол бий. Түүний ойрын хавьтлын 24 хүнд шинжилгээ хийхэд, нэг хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна” хэмээн шинжилгээний хариунуудыг танилцууллаа.